
1 өрөө
- Залуу гэр бүл, анхны орон сууцанд
- Түрээсийн өгөөжтэй хөрөнгө оруулалт

Нисэхэд баригдаж буй 16 давхар орон сууц. Сургууль, цэцэрлэг, club house бүхий хотхонд 100% бүрэн засалтай 1–3 өрөө байрнууд.
Tenger Residence бол Хан-Уул дүүргийн Нисэхийн бүсэд, Наадамчдын замын урд талд баригдаж буй орон сууц юм. Гэрэл гэгээтэй өрөө, хүүхдийн тоглоомын талбай, хотхон доторх сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв — энгийн мөртлөө тав тухтай амьдралд хэрэгтэй бүхнийг нэг дор төлөвлөсөн.

Сургууль, цэцэрлэг, club house, үйлчилгээний төв, ногоон байгууламж — хүүхдээ хүргэх, амрах, дэлгүүр хэсэх бүгд алхах зайд.
34–61 м² хэмжээтэй 1–3 өрөө байрнуудыг бүрэн засалтай хүлээлгэн өгнө. Түлхүүрээ аваад л нүүнэ.
Ипотекийн зээл, 30% урьдчилгаатай компанийн лизинг, 100% бэлэн төлбөрийн хямдрал, хуучин байраа солих боломж.
8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 3 давхар вакуум шилтэй цонх, орц бүрт FUJI брэндийн 2 лифт, 3 жилийн чанарын баталгаа.
Tenger Residence нь 83,000 м² талбайд баригдаж буй 11 блок, 2 үйлчилгээний төв бүхий хотхоны нэг хэсэг. Сургууль, цэцэрлэг, club house, ногоон байгууламж бүгд хотхонтойгоо хамт ашиглалтад орно.

3–16 давхарт 1, 2, 3 өрөө байрнууд. Талбай бүрийг архитекторын зургаас авсан бөгөөд тагтны 30%-ийг тооцсон.





Байрны төрлөө сонгоод өрөө бүрээр аялна уу. Бүх байрыг ийм бүрэн засалтайгаар хүлээлгэн өгнө.



Зургууд нь дотоод заслын загвар дүрслэл. Тавилга, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үнэд багтах эсэхийг зөвлөхөөс тодруулна уу.
Дулаан, чимээгүй, найдвартай байх нь хананы цаана шийдэгддэг. Барилгын гол үзүүлэлтүүд:
Гадаа гарахад л хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, ногоон байгууламж угтана.

Хүүхдээ замын хөдөлгөөн гаталгүй сургууль, цэцэрлэгт нь хүргэнэ.

Хотхон дотор 2 томоохон тоглоомын талбай.

Залуучууд, өсвөр насныханд зориулсан спорт талбай.

Фитнес, паб, дэлгүүр, үйлчилгээ бүхий 2 үйлчилгээний төв.

B1 давхарт худалдах зогсоол. Өвлийн хүйтэнд машинаа дулаахан байлгана.

Мод, цэцэрлэгжүүлэлт, амрах асар бүхий тайван, цэвэр агаартай орчин.
Хан-Уул дүүрэг, Нисэх, Наадамчдын замын урд тал. Хотын шинээр хөгжиж буй бүсэд, цэцэрлэг, дэлгүүр, орон сууцны хороолол дунд.
Гэр бүл бүрийн боломж өөр. Тиймээс төлбөрийн нөхцөлийг уян хатан байлгасан.
Банкны ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Манай зөвлөх бүрдүүлэх материалд тусална.
30% урьдчилгаа төлөөд үлдэгдлийг компанитай шууд тохирсон хуваарийн дагуу төлнө.
Бэлнээр бүрэн төлбөл хямдралтай үнээр авна.
Одоогийн байр, хөрөнгөө урьдчилгаандаа тооцуулах боломжийг санал болгоно.
Зургууд нь архитектурын 3D дүрслэл бөгөөд дотоод заслыг санал болгож буй загвараар үзүүлэв.
Барилгын каркас дууссан. Ашиглалтад орох хугацаа: 2027 оны III улирал (2027 оны 7-р сар).
35 гаруй жил барилга, инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэж ирсэн туршлагатай компани. Tenger Residence-ийг эхнээс нь дуустал өөрийн хүчээр барьж байна.
2027 оны III улиралд ашиглалтад орохоор төлөвлөж байна.
16 давхар. 1–2 давхарт үйлчилгээ, 3–16 давхарт нийт 126 айлын орон сууц байрлана.
1 өрөө 34.48 м², 2 өрөө 44.96 / 49.68 / 50.84 м², 3 өрөө 60.97 м² гэсэн 5 төрлийн төлөвлөлттэй.
Бүх байрыг 100% бүрэн засалтай хүлээлгэн өгнө.
Тийм. Мөн 30% урьдчилгаа төлөөд үлдэгдлийг компанийн лизингээр төлөх, 100% бэлэн төлбөрөөр хямдралтай авах, хуучин байраа солих боломжтой.
Үнэ байрлал, давхраас хамаарна. Доорх маягтаар бүртгүүлбэл таны сонирхсон байрны үнэ, төлбөрийн нөхцөлийг илгээнэ.
Сургууль, цэцэрлэг, club house, паб, үйлчилгээний 2 төв, хүүхдийн 2 тоглоомын талбай, сагсны талбай, ногоон байгууламж.
B1 давхарт газар доорх зогсоол худалдаалагдана.
8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 200 мм чулуун хөвөн дулаалга, 3 давхар вакуум шилтэй цонх, орц бүрт FUJI 2 лифт. Чанарын баталгаа 3 жил.
Хан-Уул дүүрэг, Нисэхийн бүс, Наадамчдын замын урд талд байрлана.
Мэдээллээ үлдээвэл үнэ, төлбөрийн нөхцөл зарлагдмагц манай зөвлөх танд шууд холбогдоно.